Дэлхийн давтагдашгүй өв Хятад улсад хадгалагдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 31

Ойролцоогоор 160 сая жилийн өмнө амьдарч байсан урт хүзүүт үлэг гүрвэл Хятадын төв нутгийн орчмоос олджээ. Эртний хятадууд луу байдагт итгэдэг байсан бөгөөд энэхүү балар эртний үлэг гүрвэл нь луугийн домогт итгэгч дотор газрын иргэдийн төсөөлж байсан амьтантай дүйх хэмжээтэй юм.

Диплодокус овогт хамаарах Сауроподс хэмээх үлэг гүрвэл нь Юрийн галавын үед хамаарах бөгөөд түүний хүзүүний урт биеийнх нь гуравны нэгтэй тэнцүү. Хятадын Палтентлоги судалгааны хүрээлэн уг үлэг гүрвэлийн хүзүү 25 фут буюу дангаараа 7 метр урт байсныг тогтоожээ. Хятадууд түүнийг Кижанлон хэмээн нэрийдэв.

Энэ бол Хятадын нутгаас олдсон хамгийн том үлэг гүрвэлийн нэгд зүй ёсоор багтах динозавр юм. Эртний хятадууд “Кижаны луунууд” хэмээх нэршлийг ном, сударт ихээр тэмдэглэн үлдээжээ. Аварга “луу” мэт үлэг гүрвэлүүдийн анхны олдвор 2006 барилгын компанийн ухаж байсан суурийн хөрснөөс олдсон байдаг.

Тэдний анхдагч нь Сауроподсын аймагт хамаарах Маменчисауридс юм. Гайхалтай нь энэ үлэг гүрвэлийн яс огт эвдэрч, муудаагүй бараг хөрсний гүнд сайтар хадгалж байсан мэт шинээрээ шахуу олджээ.

 “Анх динозаврын ясыг газрын хөрснөөс цуглуулж байхад түүний хүзүү ер бусын урт гэдгийг олж мэдсэн” хэмээн Албертагийн их сургуулийн палентлогич Тэцута Миашита өгүүлжээ.  Энэхүү аварга үлэг гүрвэл нийтдээ 25.6 метр урт аж.

Юрийн галавын хамгийн үлэмж биетэй энэхүү амьтан өвсөн тэжээлтэн байсан юм. Түүний араг яс хөрсний гүнээс яг л шувууны яс мэт жижиг жижгээрээ олдож байсан бөгөөд үе хооронд нь агаар хуримтлагдсан байжээ. Энэхүү олдвор палентлоги судалгааны түүхэн дэх үнэлж баршгүй ололтуудын нэг юм. Сауроподсын араг яс бүхэлдээ судлаачдын гарт очсоны дараа эзэмшиж, хадгалах эрхийг БНХАУ бүрэн хариуцна.

“Түүний ясны ширхэгүүд аварга томоороо олдож байлаа. Толгой нь л гэхэд дангаараа барилгын өргөгч карантай тэнцүү. Ингээд төсөөлөхөөр Суароподсыг ямар том музейд хадгалах шаардлага тулгарч байгааг ойлгох юм. Түүнийг болгоомжтой, аль нэг ясыг нь гэмтээлгүй бага багаар зөөнө гэдэг хялбар ажил биш” хэмээн палентлогич Тэцута Миашита ярьжээ.

 Хятадууд уг үлэг гүрвэлийг эргэлзээгүй “Луу” гэж нэрлэв. Юрийн галавын үед манай дэлхийн оршин суугч байсан тэрээр дэлхийн ертөнцийн шинэ эриний үед устан мөхсөн ч түүний үр хойш асар олон өвсөн тэжээлтэн болон өнөө хүртэл эх дэлхийдээ оршин байна.

“Кижанлон гайхалтай амьтан байсан. Хэрэв түүний дүр төрхийг бодитоор нь харвал одоогийн хамгийн том амьтан түүний хүзүүний талд ч хүрэхгүй. Эндээсс хувьсал ямар гайхалтай үргэлжилж өнөө үед ирснийг харж болно” гэж Тэцута өгүүлэв.

Энэ амьтан Хятадын соёлын өвийн асар том төлөөллийн нэг. Түүнийг хадгалж хамгаалах нь ганцхан Хятад улсын гэлтгүй дэлхий нийтийн хүндтэй үүрэг байх болно. Бараг 160 сая жилийн тэртээ амьдарч байсан амьтны яс олдоно гэдэг маш том бэлэгтэй адилхан гэж “Синьхуа” агентлагт бичжээ.

Т.Бат 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahahahaha(188.64.247.13) 2015 оны 02 сарын 02

iim tom amitad svvrsen ni bolj manai 76 amand ni yugaaa hiiij huuhaaa maajih yum be hahaha . het uls turjiv.????? hahaha

0  |  0
Itgegch(108.246.210.103) 2015 оны 02 сарын 01

Soliorooroo ertontsiin ezen amitadig byteesen gej nomoldog shdee

0  |  0
hi(103.254.120.86) 2015 оны 02 сарын 01

Mgloos awaachaad tendeesee olson bolgoj baigaaz....

0  |  0
Gsgs(76.218.69.21) 2015 оны 01 сарын 31

Luu chin mglchuudiin shuteen bsan. Hyataduud hulgailsan gedeg bizdee

0  |  0
зочин(112.72.13.207) 2015 оны 01 сарын 31

Ч.Бат минь дээ, ПАЛЕОНТОЛОГИ гээд биччихэж чаддаггүй юу? Хэл чинь хугарлаа юу? =))

0  |  0
Top