Үс засуулахад сайн өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 01

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР ХЭРЦГИЙ ОХИН ОДТОЙ, ШАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2015.2.1, Ням гараг
Наран ургах шингэх: 08.11-17.39
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top