Улаанбаатарын өвлийн наадам өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 01

Нийслэл хотод “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь удаа зохион байгуулах гэж байна. Тус наадам өнөөдөр Туул голын эрэг дээр болох аж. Уг наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдах юм.

Мөн нийслэлийн иргэд, жуулчдад зориулж урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдахаас гадна тус наадамд оролцох гадаадын жуулчдад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4,5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжийг олгож байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top