Өнөөдөр сондгой дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 01

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто  машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31,  2 дугаар сарын 07, 14-ний Бямба гарагуудад, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол  2015 оны   2 дугаар сарын 01, 08, 15-ны Ням гарагуудад  өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийхээр болсон билээ. Тиймээс өнөөдөр сондгой дугаартай машин хөдөлгөөнд оролцоно.

 Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top