Коммент: Шагийн архи дэлгэрүүлэх шантаажийн хууль

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Дэлгүүр. Худалдагч, худалдан авагч хоёр хэзээний танилууд шиг харцаараа дохилцоно. Лангуун дээгүүр нэг нэгэн рүүгээ гулсуулах мөнгөний доогуур ширхэгээр, эсвэл хайрцагаар нь тамхи нуугдан худалдан авагчийн гарт очно. Мөнөөхөн худалдан авагч гэм хийсэн юм шиг гилбэлзэх хэрнээ нууцхан баяртайгаар яаран гарч одно. Энэ бол “Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилт. Тэгвэл үүнээс долоон дор уршиг дагуулж мэдэх нэгэн хууль өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж эхлэв. Энэ нь “Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”. Энэ хуулийг мөнөөхөн “Тамхины хяналтын тухай хууль”-ийг санаачлагч “бенз” гэгдэх болсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачилсан. Мөн Засгийн газраас өөр нэгэн  хувилбарыг нь УИХ-д өргөн барьсан байгаа. Тус хуулийг бүхэлдээ муу хууль гэж хэлэхгүй. Гэхдээ нэлээд олон зүйл заалтууд нь иргэдийн эрх ашгийг боомилж байгаагаас гадна “шагийн архи” хэмээх хуурамч, баталгаагүй архийг дэлгэрүүлэх бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлсэн хууль болох нь гэж үзэгчид цөөнгүй байгаа юм. Тиймээс “Коммент” булан тус хуулийн талаар жиргээний ертөнцөд ямар яриа өрнөж байгааг онцоллоо. Та ч бас саналаа нэмэрлээрэй.

  •  УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:-Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн ерөнхий үзэл санаа нь буруу санагдлаа. Хорих хянах биш, ухамсартай нь ажиллах үзэл баримтлал зөв.

@OtgonbayarY

  • Архидалт үүсгэж байгаа нөхцөл шалтгааныг арилгах талаар юм хийхгүй архитай,борлуулалттай нь тэмцэнэ гэдэг утгагүй.

Дүрзээгийн Одхүү ‏@Odkhuu

  • @davaatulga: Доллар даржийснаас архи дарсан нь хожоотой #гэнээ :P"хаха

Zorig.U ‏@u_zorig  

  •  Азийн цагаан дагина царайлчаад улсаараа азийн чоно ууж үхэхийн биш байгаа??

Үлэмж ‏@UJ_P  

  •   Нанана гээд дуу аялаад дэлгүүр хэсч байсан чинь архи харагдахаар нь аваад уучихаад байгаа гэж боддог УИХ дүүрчихсэн гишүүд бас байна аа.

Аанхаа ‏@Aanxaa

  •  УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:-Мөн 7000 гаруй 8 нэрийн барааны дэлгүүрийн орлого хаагдах юм байна.

@OtgonbayarY

  •  Улс төсөв бүрдүүлэхийн тулд бүх тусгай зөвшөөрлийн энэ хуулиар цуцалж, дахин лизенц өгөх нэрээр мөнгө хураах гэж буй үнэн үү?

Ganzorig Vanchig ‏@ganzorigv  

  •  Цөөн дэлгүүрийн орлого цулайна, дарга нарын л юм байх вий

Аанхаа ‏@Aanxaa 

  • Архийг хэт чангалвал гангастар олшордог гэдгийг ч яс махандаа шингэтэл ойлгосон улс бэлхнээ байж л байна аминэрэг улс хэхэхэ

Enkhkhuyag ‏@Enkhkhuyag 

  •  УИХ-ын гишүүн Р. Сарангэрэл: -Сайн юм хүсээд яг эсрэг юм хийчихээс болгоомжилж энэ архины хуулиа татаж авчихна уу.
  •  Төр, хуулийн нэрээр захын жижиг лангууг ч авилгал авах "багаж" болгох, хомхой санаат аймшигт он жилүүд.

Bayarkhuu ‏@Babulaclub  

  • УИХ-ын гишүүн Я.Содбаатар:-Тамхины хуулин дээр татдаг гишүүдийг хассан шиг архины хуулинд амсдаг гишүүдийг хасч хэлэлцэе.
  •  Архины хууль ямар үр дүн авчрах бэ. - 170 чингэлэг спиртийн хэрэг үүснэ.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  

  • Яадгын бэ ер нь уух нь ууж л байна биз...бүгдээрээ амьдралаа алдтал уугаад найгаа алдцана юм хаа байгаан..хорих тусам улам л найгаа алдана

Tsogt Byambatseren ‏@tsogt_tsogt 

  • Хийх ажилгүй, амьдрал нь хэцүүдээд ирэхээрээ л архи ууж бгаа гэдгийг ойлгодоггүй л юм байх даа. Ажлын байр гаргаад өгчүүл уухгүйшд

#WorkHardPlayHard ‏@gt_log  

  •   УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:- Архийг хорьж иргэдийг эрүүл амьдруулна гэдэг хуулийн концепц нь өөрөө буруу. Хүнд бололцоо гаргах естойгоос хүчээр сайн амьдруулах гэж байхгүй.

‏@OtgonbayarY

  •  Уг нь ажиллах хөдөлмөрлөх боломж, хүслийг нь нэмээд өгвөл болох юм шиг. Ажилтай хүн бараг архи уухгүй, огт уухгүй биш.

Дөлөө  iTunes ‏@dulmandakh  

  • Архи зарах зөвшөөрөл 25сая болно гэнэ. Дэлгүүрүүд авч чадахгүй. Том сүлжээг л ивээн тэтгэж байгаа хэлбэр.

Б.Ууганбаяр ‏@Uugaa_tv  

  •  УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:-Мөн ажилгүйдэл, ядуурлын асуудал@Baysaa0711: Яг үнэн. хорих тусам гаарна. Өөр төрлийн  мансуурах бодис дэлгэрнэ. Ухамсарын асуудал санагддаг.

‏@OtgonbayarY  

  •  Залуус гээд архигүй баар нээсэн.Хэдэн сарын дараа электрон барааны дэлгүүр болсон байсан.Шинэ хуулиар олон комиссын дэлгүүртэй болох нь дээ.

Ganzorig Vanchig ‏@ganzorigv  

  •  Уг нь эм архинаас илүү хортой зүйл байгаа юм. Гэтэл монголд эмийг хүмүүст хүнс шиг зардаг хүн архины эсрэг тэмцэх.

Amaraaliberty ‏@amaraaliberty  

  •  "Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд үйлчлэхгүй байх. Эрүүл орлоо, пиво уулаа, дараагийнхаа авч болох уу, хэн согтууг нь тодорхойлохын кк

Мөнхнаран ‏@Mona_Tb 

  • Архи пиав уухгүй, эм уугаал сууж бхым уу

Хатан ‏@hatanzaya  

  • УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:-Тамхи татах, архи татах зуршлыг багасгахын тулд метр, километр гэх хол ойрын зайн хэмжүүртэй холбож хууль хийдэг мундаг улс юм даа, бид.

 ‏@Demberel_S  

  •  Архи зардаг дэлгүүр цөөрвөл хэн тэр онцгой цөөхөн дэлгүүрийнх нь эзэн болох вэ? Өнөө л хурган дарга нар, хурандаа нар нь болно шүү дээ.

Аанхаа ‏@Aanxaa  

  • Хүмүүс архи их уугаад байна гээд зарахыг нь болиулах, хүүхдүүд муу аваад байна гээд хичээлд нь явуулахгүй байх хоёр ялгаа байна уу?

Gankhuu ‏@ggankhuu  

  •  За ингээд архи тамхи бенз 3 ярьсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусах нь дээ. СонгиноХайрханчууд мөн азгүй ее ийм гишүүн сонгодог.

Шинэ баагий ‏@Baagii1234567  

  • Хаана, хална, багасгана, хасна гэж орилох нь улам олны сонирхолыг татах хэрэг. Яг л 1-ний өдөр хамгийн их архи зарагддаг шиг...

Miko Misheel ‏@mikomisheel  

  •  Популистууд аа! Архийг хориглож найрканы бизнесийг хөгжүүлэх гээ юу? Та нарын буянд Азийн чоно дэлгэрнэ дээ!

Бурхан А. Баярхүү ‏@bayarkuu  

  • Л.Эрдэнэчимэг гишүүн "Домогт" архины худалдаагаа нэмэгдүүлэх домогт ажиллагааны эхлэл юм уу?

Д.ТҮВШИНТӨР ‏@DeTuvshintur  

  • УИХ-д байгаа чимххэн тархитангууд архийг хориглохоор ард түмэн нь архинаас гарна гэж боддог юм байх даа.

Бурхан А. Баярхүү ‏@bayarkuu 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.22.10) 2015 оны 02 сарын 05

Arhi tamhi em mod geh met biznesiig ehleed horigloson huuli gargaad daraani uursduu hiideg shivv dee jiriin hvn hiij bolohgvi shvv dee

0  |  0
ccccc(202.70.46.199) 2015 оны 02 сарын 03

tenemel huuhduud hunii naimaa bie unelelt geed asuudluud ih l bna sh tee tertee tergui uildverlegdej bgaa arhi yaj ch bsan zaragdaj l taarna arhinii uildveruudiig haaj chadahguigees hoish 8 neriin delguuruudiig ingej haaj boodgoo bolimoor yum bid ch bas tegsh erhee edlemeer bna shu erhem emiin bizneswomen mini

0  |  0
irgen(122.201.22.176) 2015 оны 02 сарын 02

Jaahan zambaraatai bolgohgui bol bolku shuu arai l bgaa

0  |  0
a(202.21.125.25) 2015 оны 02 сарын 02

Shag yamar hamaa bnaa ted nariig chine tsagdaa gej humuus zohitsuuldag yum bishuu aan

0  |  0
benz(203.194.114.34) 2015 оны 02 сарын 02

shaamii avgai mini ehleed emee zarahaa boli za

0  |  0
зочин(202.179.20.124) 2015 оны 02 сарын 02

Энэ хуулийг хэлэлцэх цаг нь болсон. Архины асуудал үнэхээр аймшигтай болсон. Архинаас олж байгаа орлого гэх мэт асуудлууд энэ хуульд чөдөр тушаа болох есгүй гэж үзэж байна. Чангахан шиг л хууль батлагдах естой

0  |  0
Top