Жастин Тимбэрлэйк удахгүй аав болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Олны дунд нэр алдартай хосуудаас хамгийн секси гэгддэг дуучин Жастин Тимберлэйк жүжигчин Жэссика Бэйл нар удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна. Саяхан 34 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Жастин энэ тухай өөрийн Инстаграм хуудастаа “Хүү юу охин уу?”, “Та таахгүй байх”, “Бид одоог хүртэл хүйсийг нь мэдэхгүй” гэх мэтээр бичжээ.

Хэдийгээр тэднийг удахгүй аав, ээж болох тухай зарим хэвлэлд бичигдэж байсан ч баттай байгаагүй юм. Ийнхүү Жастин Тимберлэйк аав болж, жүжигчин бүсгүй Жэссика Бэйлтэй амьдралаа нэг мөр холбож буй бололтой.

Бэйл өдгөө 32 настай бөгөөд хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан нь ийм учиртай байжээ. Хосууд 2012 оны аравдугаар сард гэрлэсэн юм.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top