Жүжигчин Г.Ундармаа охиноо “Хамтран амьдрагч”-тай болохыг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Жүжигчин Г.Ундармаагийн өөрийнхөөрөө, зоргоороо охин нь “Хамтран амьдрагч”-тай байхыг илүүд үзжээ. Гэхдээ хэнийг “Хамтран амьдрагч”-аараа сонгосон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэвч Г.Ундармаагийн хувьд охиноо “Хамтран амьдрагч”-тай байхыг зөвшөөрсөн гэнэ. Учир нь жүжигчин Г.Ундармаа удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Хамтран амьдрагч” кинонд жүжигчин О.Дөлгөөний бүтээсэн Буянаа гэх охины ээжийн дүрд тоглосон юм. Харин Буянаа “Хамтран амьдрагч”-тай байхыг илүүд үзсэн тул Г.Ундармаа ийнхүү хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гэнэ. Бодит амьдралаас сэдэвлэсэн “Хамтран амьдрагч” кино нь энэ сарын 6-нд нээлтээ хийх гэж байгаа билээ. Тус киноны гол дүрд Л.Баттулга, Г.Ундармаа, О.Дөлгөөн, О.Цэнгэл зэрэг авьяаслаг уран бүтээлчид тоглосон бол киног Khurelkhuu студи, XAC MEDIA entertainment, Shot by Shot студиэс хамтран бүтээжээ.

Ш.Анар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top