”Хамтран амьдрагч” УСК маргааш нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

Үзэгчдийг байлдан дагуулж байсан дэлгэцийн бүтээлүүд болох "Гоёлын даашинз", "Боолын гэрээ", "Тагнуулч аав" киноны Продюсер МУГЖ Д.Хүрэлхүүгийн 4 дэх уран бүтээл болох "Хамтран амьдрагч" УСК маргааш бүх театруудын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Тус кино нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд олон чадварлаг жүжигчдийг бүрдүүлж чадсан гайхалтай уран бүтээл болсоныг дуулгахад таатай байна. Учир нь нэгэн үе нэг тайзнаас хамтдаа үзэгчдийн алга ташилтыг хүртэж байсан авъяаслаг  жүжигчид болох Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар 8 жилийн дараа дэлгэцийн уран бүтээлд хамт дүр бүтээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top