“Тал бичээч” Да.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт түмнийг доргионо...

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

Олон түмнээ “Тал бичээч” нэрээрээ танигдсан Увс аймгийн харьяат шог бичээч Д.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт болох гэж байна. Ирэх сарын есөнд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертийн их танхимд болох уг тоглолтонд ард түмний чихэнд хонгошсон олон сайхан уран бүтээл тоглогдох юм.

Жишээ нь:

Хурд хамтлагийн дуулсан “Зөрөөд өнгөрсөн бүсгүй”

С.Жавхлангийн дуулсан “Хайрын сайхан”,

Ноён бондгорын дуулсан “Миний найз”,

Л.Болдбаатарын дуулсан “Ээжийн зөн”,

А.Мөнхбатын дуулсан “Үйзэн зээрд”

М.Бямбажав, Г.Бямбажаргал нар дуулсан “Амар мэндийн аялгуу”

Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын дуулсан “Хоёулаа” зэрэг 20 гаруй дууны үг “Тал бичээч” Да.Жаргалсайханых. Тэрбээр хошин шогийн элэглэгч Чапи Суурь, Пардо хамтлагтай хамтран ажилладаг. Хүрлээгийн уншсан “Ээждээ бичсэн захидал” зэрэг олон хошин шог уншигдсан.

Б.Сарантуяагийн “Хайрламаар”, Т.Дэлгэрмөрөнгийн “Тэнгэрийн бүсгүй” аялан тоглолтыг зохион байгуулж 21 аймгаар аялан тоглож байсан нэгэн.

 

“Тал бичээч” Да.Жаргалсайхан 2006 онд “Шөнийн солонго”, 2009 онд “Уйдашгүй” уран бүтээлийн тоглолт хийж байсан.

“Тал бичээч” Да.Жаргалсайханы хэвлүүлсэн ном маш олон. Номын жагсаалттай та бүхэн танилцаж болно.

ХЭВЛҮҮЛСЭН НОМЫН ЖАГСААЛТ: 

2002 он: “Морин сахиустай эх орон” шүлгийн ном

2006 он “Шөнийн солонго” роман

2006 он “Уйдашгүй” хошин шогийн ном

2006 он “Дарлагдсан дарангуйлагчид” нийтлэлийн ном

2007 он “Хэрүүлчийн дамжаа” өгүүллэгийн ном

2007 он “Инээдний цаана” хошин шогийн ном

2007 он “Хэрүүлчийн дамжаа” хошин шогийн ном

2008 он “Баянголынхон” дурсамжийн ном

2008 он: “Хайрын илгээмж” эмхтгэлийн ном

2009 он “Зовлон туулсан суутнууд” эмхтгэлийн ном

2009 он: “Ус шиг үгс” эмхтгэлийн ном

2010 он: “Бүдгэрэн тодрохуй” шүлгийн ном

2010 он: “Элх хат” хошин шогийн ном

2010 он: “Эх шувуудын чуулган” ярилцлагын ном

2010 он: “Асгарсан араншин” өгүүллэгийн ном

2011 он: “Монгол боловсрол” сурах бичиг

2011 он: “Хөхөөтэй хүүндээн” хошин шогийн ном

2012 он: “Мазуур” өгүүллэгийн ном тус тус хэвлүүлсэн.

 

2007 онд “Шөнийн солонго”

2009 онд “Уйдашгүй” уран бүтээлийн тайлан тоглолт хийсэн.

 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Онходын Жамъян зэрэг монголын бичгийн их мэргэд бүгд л “Тал бичээч” байжээ.

“Тал бичээч” гэдэг нь хагас бичнэ гэсэн үг биш юм. Учир нь мутуу цаас бол одоогийн бидний хэрэглэж байгаа цааснаас нэлээд том бөгөөд эн даавуу шиг байсан аж. Тэр цаасан дээр бийрийн үзүүрээр таталж бичих нь өргөн уудам тал нутгаар морьтой хүн давхиж яваа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан учир бичгийн боловсролтой хүнийг тал бичээч хэмээн өргөмжилдөг байжээ.

Нөгөө талаар манай бичгийн мэргэд хэрэглэж ирсэн үгсийн утга ихээхэн өөрчилөгдөж байгаа. Тийм болохоор нэг үг ч гэсэн хуучин утгаа алдалгүй хадгалагдаг гэж бодож энэ нэрийг тодотгол болгох хэрэглэж ирсэн юм.

Тал бичээч Да.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолтын “Хөхөөтэй хүүндээн” рекламыг ганцхан шөнийн дотор 21 мянган хүн үзсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top