”Монгол мохошгүй” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Энэ сарын 9, 10-нд Төрийн ордонд "Монгол мохошгүй" язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт болох гэж байна. Энэхүү тоглолтод “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Их Монгол”, “Увертюра” хамтлагууд оролцон үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлэх аж. Энэхүү тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготойгоор болж байсан билээ. Мөн Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон зохиогддог энэхүү тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.194) 2015 оны 02 сарын 15

Жавхланг оруулаасай.

0  |  0
Top