Орландо Блүүм дахин гэрлэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 08

Жүжигчин Орландо Блүүм загвар өмсөгч Миранда Кэрртэй гэрлэж хүүхэдтэй болсон ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Харин саяханаас жүжигчин Орландо Блүүм шинэ хайртайгаа учирч, дахин гэрлэхээр болсон тухай мэдээлэл гарч эхэллээ. Учир нь түүний хуучин эхнэр "сахиусан тэнгэр" Миранда Кэрр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө " “Саяхан Орланда Блумтай утсаар ярихад шинэ хайртайгаа учирсан гэсэн. Тун удахгүй хуримаа хийх тухайгаа ярихад сэтгэл амарсан. Үнэнийг хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл нэг нэгнээ орхиж чадахгүй тарчилж байсан. Энэ бүхнийг сонсоод л би Орландаг бүрмөсөн явуулахаар шийдсэн. Би тусдаа амьдраад нэлээдгүй хугацаа өнгөрүүллээ. Ганцаараа хүүгээ өсгөх нь сайхан байгаа ч би ганцаардаж байна. Тиймээс энэ жилдээ багтаан жинхэнэ хайртайгаа учир ч хуримаа хийх болно” гэж ярьжээ.

Миранда өнгөрсөн жилээс эхлэн Австралийн газрын тосны магнайт Жеймс Пакер гэгчтэй болзох болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top