Өнөөдөр хоёр их найрагчийн мэндэлсэн өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Өнөөдөр Монголын нэрт найрагчдын мэндэлсэн өдөр. 21 жилийн зайтай ч нэг өдөр мэндэлсэн хоёр найрагчид ижил төстэй билэг танхай, авъяас чадвар байдаг. Тэдний тэрлэсэн мөртүүд өдгөө ч олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн, ухаарал, амьдрал  гээд олныг бодогдуулдаг билээ. Тэд бол мэдээж Р.Чойном, О.Дашбалбар нар юм. 

Р.Чойном /1936-1979/

1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ.

Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан гэдэг. Зарим материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий..

Чойном Хэнтий аймгийн Ерөнхий Боловсролын дунд Сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхдаа өөрөө ч сүрьеэ өвчинтэй байсан учир сургуулиас чөлөөлөгджээ. Үүнээс хойш дахиад сургуулийн мөрийг хөөж үзээгүй өнгөрчээ. 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.

3-н жилийн дараа буюу 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ. Энэ хооронд 1961 онд “Залуу нас” гэдэг найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд тусгай ном болгон хэвлүүлж байжээ. Энэ хоёр зохиол Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-т өндөр үнэлэгдэж байв. “Хүн” гэдэг шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдэж Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхэлж нийтлэгдэж байсан юм.

Р.Чойном 1967 онд сүрьеэ нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй байжээ. 

Түүнийг 1969 онд БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж барлан тараасан гэх нэрийдлээр баривчлан шийтгэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4 жил хорих ял эдлүүлжээ.

Тэрбээр 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 насандаа өвчнөөр нас баржээ. 1990 онд Төрийн шагнал нэхэн олгосон юм.

 Залуу нас

Херстийн амьдралд хел алдсан
Хелчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад енгерсен
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь,
енгетен бvхний енгийг бодолгvй
vрж явсан залуу нас минь.

Зуны шенийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мереесеж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

евлийн есийн жаврыг тоолгvй
еер хvний авгайд сэтгэп хаяж
ерхний vзvvр шиг дэрвэж явсан
елчирхен тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг ессен залуу нас минь.
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нехедтэй, vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хvvгийн, шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нехдийнхее хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

vзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгvй
vvрдийн юм шиг дургиж явахдаа
vймээнт хорвоогоос, дахиад олдошгvй
vнэнч ханийнхаа дэргэдvvр енгерч

Хоног тедий зуурдхан ханилах
Хотын хvvхний енгенд хууртаж,
Ариухан цусаа тvvний телее
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн теерч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хеерхий, хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, егч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай менге шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод енгерсен хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж vзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрvvл мэндийг егч
Алдар, шvлэг хоёрыг чинь авчээ!

Херстийн амьдралд хел алдсан
Хелчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад енгерсен
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Очирбатын Дашбалбар /1957-1999/

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ.

О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.

О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн.

Тэрбээр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. О.Дашбалбар 1999 онд зуурдаар нас барсан юм.

Дүү нартаа 

Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!

Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.

Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй
ээ!
Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!

Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү.
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн
хоногуудын тоо
Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа бодоорой
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд харамгүй илгээх юм!

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггүй
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол эх орноо хайрлах ч юу л
бол

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан шүү !

Yр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Yс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг
санаарай !
Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан амьтан хүний хэл ам
Орон нутгийн утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандачна.

Аав чинь гэрийн хойморт Алтай уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөн нудрагаа засаж, ирж үнсүүлэхийг чинь
хүлээнэ.

Төрсөн гэр чинь дулаахан галын илчинд нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг
мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж ээжийнхээ гараас цай ууна.

Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглан
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү
сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдрэнэ чи.

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахүй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно, чи!

Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно, чи!
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс
илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна, чи!

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх
хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа
бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр чинь юм шүү

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх агуу их сэтгэлтэй
болгожээ.

Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй

Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж аав хоёртоо хүргэж оч
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй!

Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа

Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэгмөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.

Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэд
Орчлонгийн тоглоом даанч хатуу

Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь
хэлсэн гэдэг!
Хїслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү !
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй

Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаая!
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ах нь мэдэхгүй!

Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!

Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла! 

 Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top