“Чонон сүлд” Оскарт нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

“Чонон сүлд” кино Оскарын наадамд нэр дэвшихээр болсон байна. Энэ талаар тус киноны найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Уг кино нь Жиан Роний “Чонон Сүлд” романаар хийгдсэн бөгөөд Франц, Хятад хоёр улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн уран сайхны кино билээ. Хүн байгалийн нарийн уялдааг харуулах гэж зорьсон уг уран бүтээлд манай улсын жүжигчин Р.Анхням тоглосноороо Монголчуудын анхаарлын төвд байгаа. Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн монгол хадмал орчуулагатайгаар монголчуудад хүрэх бөгөөд кинонд соёлын хувьсгалын жилүүдэд Өвөр Монголд өрнөсөн түүхийг нарийн харуулжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top