Outlaw хамтлагийн ”Санахын нэр” цомог худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Хэдхэн хоногийн өмнө хэвлэлтнээс гарсан Outlaw хамтлагийн "Санахын нэр" цомог өнөөдөр 10 цагаас эхлэн худалдаанд гарчээ.

 Мөн тэдний гэгээн хайрын өдөрт зориулсан тоглолтын билетийг та маргааш болох хайрын өдөртөө зориулан хайртдаа авч бэлэглэх боломжтой. Тоглолт 2015.02.14- нд 20:00 цагаас “Blue sky” цамхагт байрлах Vegas night club-т та бидний зүрх сэтгэлд хайр мэдрүүлэх тэр сайхан дуунуудаар хүрэх болно гэдгийг дахин дуулгахад таатай байна.

 Сэтгэл догдлон хүлээж байсан "Санахын нэр" цомог, тоглолтын билетээ та өнөөдрөөс эхлэн “Blue sky” цамхагийн нэг давхраас худалдан аваарай.

 Ингээд залуус та бүгдийг "Гэгээн Валентин"-ы баярын өдрөө Outlaw хамтлагийн залуустайгаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, нэгэн үдшийг доргио өнгөрүүлээрэй. Тоглолтонд та бидний сонсох дуртай хамтлаг дуучид оролцохоос гадна өөр олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top