“Болор цом”-ын эзэн тодорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 15

Жил бүр уламжлал болон зохиогддог  яруу найргийн “Болор цом” наадам өчигдөр Төв аймгийн төв Зуунмод суманд болов.

Энэ жил  32 дахь удаагаа зохиогдож байгаа уг наадмын  “Болор цом” наадамд тэргүүн байрт Б.Мягмаржав, дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, IV байрт М.Баттөмөр, V байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан байна.

Уг наадамд энэ жил 32 найрагч эхний шалгаруулалтаас шалгарч, Өвөр Монголын хоёр найрагч нэмэгдснээр 34 найрагч шүлгээрээ өрсөлдсөн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top