Баярын өдрүүдэд худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 20

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын  18-нд  09.00-24.00  цагийн хооронд ажиллаж, 02 дугаар сарын 19, 20, 21-нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

“Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд  хоёрдугаар сарын 18-нд 09.00-22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 19-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 20-нд “УИД”, “Номин их дэлгүүр”-үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00 -20.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  02 дугаар сарын 18-нд 08.00 -24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 19-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00-21.00, шинийн 2 буюу 20-нд 10.00-22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. 02 дугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00-23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00-24.00 цаг, бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  02 дугаар сарын 18-нд 09.00-22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 19-нд 11.00 –23.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 18-нд 08.30-22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 19-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 20-нд 10.00 -18.00  цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 21–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Скай”  их дэлгүүр болон хайпермаркет 02 дугаар сарын 18-нд 09.00-22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 19, 20, 21-нд амраад, 02 дугаар сарын 22-с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 18-нд 10.00-19.00  цагт  ажиллаж,  02 дугаар сарын 19-с   эхлэн 02 дугаар сарын 26-ныг дуустал  амарна. 02 дугаар  сарын 27-с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.
 
“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 18-нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  02 дугаар сарын 19-с эхлэн 02 дугаар сарын 23-ныг дуустал амарна. 02 дугаар сарын 24-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүний өдөр буюу 02 дугаар сарын 18-нд 09.00-19.00 цаг хүртэл   ажиллаж, 02 дугаар сарын 19 -22-ыг дуустал амраад, 02 дугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.     
“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 18-нд өглөө 07.00-13.00  цаг  хүртэл  ажиллаж,  02 дугаар сарын 19-25-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 26-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 18-нд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 19-23-ныг дуустал  амраад, 02 дугаар сарын 24-с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
 Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 10.00-21.00 цагт   ажиллаж,  02 дугаар сарын 19, 20, 21-нд  амраад, хоёрдугаар сарын  22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top