Өнөөдөр улаагчин туулай өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 20

Аргын тооллын хоёрдугаар сарын 20. Сугар гараг. Билгийн тооллын 2, шувуут хушуут одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэл эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадийн суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохилтой. Балжиннямтай өдөр. Үс шинээр авхуулах буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top