”Хип хоп хэлхээ”-нд нэгдээрэй

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 20

"Хип хоп" урлагийг шимтэн сонсдог залуусдаа зориулж "Hip hop хэлхээ" нэгдсэн тоглолт өнөөдөр буюу шинийн хоёрны энэ өдөр UB palace-ийн концертын их танхимд 19:00 цагаас болно. Тус тоглолтын онцлог нь 1998-2015  оны хооронд уран бүтээл туурвиж ирсэн үе үеийн хип хоп хамтлаг, дуучид оролцохоороо онцлогтой юм. Тоглолтод “Дайн ба энх”, “Ice top”, “Digital”, “2 хүү Гавана”, "Мон Та Реп", "Мөнхийн реп", Gee, Desant, Ice-man, Баавар, Цэцэ, Нөлөө, Эгшиглэн, Dj Chin, "Улаан туг", "Peace dance crew" бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчид үеийн үеийн залуучуудын сэтгэлд хоногшсон уран бүтээлээ хүргэх нь ээ.

Хип хоп урлагтай зүрх сэтгэлээ холбосон үе үеийн залуус та бүхэн нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхийг хүсвэл "Хип хоп хэлхээ"-нд нэгдээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top