Супер лигийн тоглолт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 22

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн II тойргийн шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд болно. Энэ өдөр эхний тоглолт 14.00 цагаас “Хэнтий Чингис Сити”-“Эрдэнэ Дрийлинг Ригс” багуудын хооронд болох аж.

Өнөөдөр болох тоглолтын хуваарь

-14.00 цагаас “Хэнтий Чингис Сити” - “Эрдэнэ Дрийлинг Ригс “

-16.00 цагаас “Их Өргөө Аравтууд” - Төв аймаг “Төв Ургац”

-18.00 цагаас “Гэгээн Хангай Лидер” - “СБЛ Хасын Хүлгүүд” тус тус болно.

Супер лигийн эрэгтэй 11 багаас “SBL Хасын Xүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд адил арван хожилтой хүснэгтийг тэргүүлж байна. Багууд нийт 20 тоглолт хийхээс 17-г хийгээд байна. Ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр сүүлийн гурван тоглолт болж, плэй-оффт өрсөлдөх найман баг бүрэн тодрох юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top