Чихэрлэг амттан хордлого тайлах үйлчилгээтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 22

Амт бүр анагаах бас сэдрээх үйлчилгээтэй байдаг байна. Энэ талаар бяцхан мэдээллийг танд хүргэж байна.

Халуун амт

Халуун амтанд халуун ногооны амт багтана. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай боловч сэдрээх чанартай тул хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ялангуяа шамбарам, ходоод, гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэх нь зүгээр, хэтрүүлбэл хор ч болж мэднэ.

Исгэлэн амт

Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой. Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн болох ходоод хямардаг. Ходоодны шүүс ихэдсэн, үе мөч, бөөрний ажиллагааны дутагдалтай хүмүүс ийм амттанд шунахын хэрэггүй биз.

Гашуун амт

Гашуун амттан хөөрлийг намжааж шээс туух үйлчилгээ үзүүлдэг. Өтгөн хатдаг хүн энэ амттаныг хэрэглэх шаардлагагүй. Хэрэглэвэл зүрх тань дэлсэнэ. Толгой тань эргэнэ. Дотор муухайрч тавгүйтнэ.

Чихэрлэг амт

Энэ амт хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах үйлчилгээтэй. Ялангуяа зэрлэг жимс их ач холбогдолтой. Хэтрүүлэн хэрэглэвэл хэт таргална. Иймээс тарган болон чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглээд байх шаардлагагүй.

Шорвог амт

Энэ амт хүний биеийн цус, хөлсөнд зайлшгүй хэрэгтэй. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулж цусны даралтын хэмжээг алдагдуулдаг болно.

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 02 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top