Өнөөдөр цагаан морь өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Аргын тооллын хоёрдугаар сарын 23. Сумъяа гараг. Билгийн тооллын 5. Шийдэм одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутайнтай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top