Өнөөдөр Засгийн газар хонь жилийн анхны хуралдаанаа хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар албан ёсоор хуралддаг билээ. Энэ хуваарийн дагуу өнөөдөр хонь жилийн анхны хуралдаанаа хийх юм.  Өнгөрөгч долоо хоногийг Засгийн газрын хуралдаанаар үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг дунд үйлдвэрийн хөнгөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм. Мөн Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтийн орлогоос Хөгжлийн банкинд буцаан төвлөрүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосон юм. Харин өнөөдөр ямар асуудал хэлэлцэх нь хараахан тодорхойгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top