Зурхай: Энэ долоо хоногт таныг юу хүлээж байна вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

 Хонь (2015/02/23 - 2015/03/01)

 Дарга удирдлага, ажил төрлийн хамтран зүтгэгчдийнхээ анхаарлыг татахаас аргагүйд хүргэх авьяас чадварыг гаргаж, ажлаа амжилттай хийх болно. Таны амьдралын идэвхийн дараагийн мөчлөг нь гадны үймээн шуугианаас үүдсэн айдас түгшүүрээс төрсөн мэдрэмжээс хамаарна. Хүнд хүчир биеийн хүчний ажил хөдөлмөр хийх шаардлагагүй болохыг од гарагсын зүгээс зөвлөж байна. Долоо хоногийн дундуур танаас маш чухал шийдвэр гаргахыг шаардах өдрүүд тохиох бололтой. Өөрийн хүсэн хүлээж буй зүйлс, ажил хэргийн хамтрагчийн гомдол, тэдгээрийг хэрхэн яаж засаж залруулах, байдлыг хэрхэн сайжруулах талаар бодож дэнслэхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Өөрийгөө сайн хянан биеэ барьж, сөрөг сэтгэл хөдлөлд орохгүй байхыг сайтар хичээгээрэй. Долоо хоногийн сүүлийн өдөр тантай танилцах хүмүүс нь таны цаашдын амьдралд тань том хэмжээний үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

 Үхэр (2015/02/23 - 2015/03/01)

  Долоо хоногийн эхний өдөр л та тунгаан бодох, өөрийгөө боловсруулах, шинжлэх ухааны төрлийн ажил хийх, биеийн хүчний ачаалал авахад тохиромжтой байх болно. Тайван, амар амгалан байж, бодож бясалгахыг танд зөвлөж байна. Энэ долоо хоногийн эерэг хандлагууд нь гэрээ хэлцэл хийх, арилжаа наймааны ажлыг амжилттай болоход тусална. Аливаа уулзалт болон холбоо харилцаа нь ойрын хугацаанд мэдэгдэхүйц үр дүнг авчрах болно. Таны амьдралд хамгийн хүндтэй байх нэгэнтэй уулзах уулзалт маш сайхан амжилттай болох бололтой. Энэ өдрүүдэд харамч хахир биш, өгөөмөр байж маш их анхааралтай, сэрэмжтэй байгаарай. Ойр дотнын хүмүүс таны санал бодлыг авч хэлэлцэхгүй байх бөгөөд энэ нь таны ажил төрөлд мэдэгдэхүйц хүндрэлийг учруулах бололтой. Эрч хүчээ үр бүтээлтэйгээр ашиглахыг зөвлөж байна. Аливаа харилцаанд оролцохдоо болгоомжтой, хянамгай бай. Чухал шийдвэрүүдийг гаргах гэсний шаардлагагүй, хүлээзнэх хэрэгтэй.

 Ихэр (2015/02/23 - 2015/03/01)

Дарга, дээд удирдах албан тушаалтан, төр захиргааны байгууллага, олон нийтийн байгууллагад ямар нэгэн асуудлаар хандахад тохиромжтой байна. Хойш тавьсан ажил хэргийг ахин эргэж бодох, шийдвэр гаргахад таатай тул энэ мөчийг бүрэн дүүрэн ашиглахыг хичээгээрэй. Хувийн амьдрлын хувьд хэн нэгэн хүсэж байгаад, заавал хийх ёстой хүнд харилцан буулт хийх шаардлага гарч ирнэ. Долоо хоногийн дундуур төсөвийг тань арвижуулахад тустай холын аялал хүлээж байна, эсвэл таныг албан ажлын томилолтоор илгээж мэднэ. Шинэ албан тушаал, үүрэг хариуцлагын хувьд ажил хөдөлмөр эхлүүлэхэд сайхан цаг үе байна. Эд материалын шинж чанартай асуудлууд үүсэж мэдэх тул түүнд тэсвэр тэвчээртэй хандахыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Таныг өөрийн үзэл бодлоо өмгөөлөн хамгаалах, ажлын хамтрагчаасаа даалгасан ажил үүргийг биелүүлэхийг шаардахад хүргэх нь дамжиггүй. Энэ тохиолдолд өөрийн ашиг сонирхлыг идэвхитэй хамгаалах, буулт хийхгүй бас хэн нэгний нөлөөнд автахгүй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Үйл явдлын явцыг өөрийнхөө талд ашигтайгаар эргүүлэх боломж танд гарах болотой.

 Мэлхий(2015/02/23 - 2015/03/01)

Долоо хоногийн эхээр ашиг орлого, мөнгө цаас олох шинэ эх үүсвэрийг эрж хайхын тулд шинэ төслийн ажлыг эхлүүлэхэд тохиромжтой байна. Дипломат зан нь хувийн болон ажил хэргийн бүх харилцааны туршид үнэнч туслагч тань байх ёстойг мөрдлөг болгоорой. Таны эрч хүч нь ажил хэргийн эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлөх ба эхлүүлсэн ажлын дийлэнхийг амжилтад хүргэх болно. Бүх төрлийн харилцаа холбоонд таатай байдал ноёрхохыг амлаж байна. Хамтын ажил хөдөлмөр болон шинэ зүйлсийг сурч мэдэх, уран бүтээлийн болон шинжлэх ухааны чиглэлийн ажлаар хичээллэх, оролдоход сайн цаг үе байна. Эд материалын байр байдлаа батжуулан бэхжүүлэх болон ирээдүйд олох ямар нэгэн амжилт ололтын үндэс суурийг бий болгоход тохиромжтой.

 Арслан  (2015/02/23 - 2015/03/01)

Долоо хоногийн энэ өдрүүдэд идэвхтэй тэмцэл, шинэ бүтээлийн эрин эхэлж байна. Танаас аливаа зүйлд шийдэмгий зоригтой байхыг шаардах бололтой. Ажил хэргээ хэрхэн явуулдаг болон авьяас чадвараа бусдын өмнө гайхуулах боломж танд гарч ирнэ. Хувь заяа ээлжит таатай бус бэлгийг танд илгээж байна. Оюун ухаан, зөн билэг тань ямар ч хүнд байдлаас гаргана. Тэд өнгөрсөн долоо хоногийнхоо санал төлөвлөгөөг амжилттай дуусгаж чадна. Шинэ ивээн тэтгэгч болон нөлөө бүхий хүн, хамаатан садан найз нөхдийн тусламж дэмжлэг танд ирнэ. Хамтран зүтгэгчид болон ойр дотны хүмүүстээ харилцаагаа тодорхой болгох болон шийдэгдээгүй асуудлуудаа зохицуулахад хүч чадал, цаг заваа зориулах ачаалалтай үе ирж байна. Хамт олноор ажиллах, гap урлал болон эд өлгийн зүйл судлах, уран бүтээлийн болон шинжлэх ухааны салбарт үйл ажиллагаа явуулахад таатай. Хувийн амьдралаа сайжруулах бүхий л боломжийг ашиглахыг санал болгож байна.

 Охин (2015/02/23 - 2015/03/01)

Долоо хоногийн эхээр оюуны эрэл хайгуул хийж, хий хоосон итгэл найдвараар амьсгалан өнөөдрийг өнгөрөөх бололтой. Хэтэрхий шулуун зан, ил маргаан мэтгэлцээнээс болж, мөн даргатайгаа эелдэг харьцаагүйн улмаас дээш дэвшихэд саад учирч магадгүй. Та мөнгө санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж чадна. Гэхдээ яаран өгсөн амлалтаас болоод хамт ажиллагсдын дунд үл ойлголцол үүснэ. Долоо хоногийн дундуур оддын байрлал тийм ч таатай бус, таны эрүүл мэнд сайнгүй байх төлөвтэй. Бэртэл гэмтэл авах буюу архаг өвчин үгдрэх магадлалтай. Биеийн хүнд ажлаас зайлсхий. Мөн уран бүтээл туурвихад таатай бөгөөд мэргэжлийн ажилд амжилт ирнэ. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно. Хувийн амьдралд эсрэг тэсрэг хандлага ажиглагдана. Та нэр хүндээ эсвэл үзэл бодлоо идэвхтэй хамгаалан, идэвхтэй тэмцэх байх. Энэ тулаанд гэнэт үйл явдал танд ашиггүй тал руугаа эргэж магадгүй.

 Жинлүүр (2015/02/23 - 2015/03/01)

Долоо хоногийн эхээр худалдаа хийхэд тааламжтай хэдий ч онцын шалтгаангүй бага зэргийн хэрүүл үүснэ. Санаандгүй шинэ танилтай болж, уулзалтанд явах боловч төлөвлөгдөөгүй зардал гаргах магадлалтай байгааг одод сануулж байна. Таны биеийн байдлыг өөрчлөх, таныг тэнцвэрт байдлаас гаргах, сэтгэл санааг хямраахуйц мэдээлэл хүлээн авна. Олон нийтийн газарт очих, шинэ танилтай болох, олон хүн цугларсан газар орох, харанхуйд унаж бэртэхээс зайлсхий. Эрчүүд биеийн хүчний ажил хийх, зүсэгч багажууд болон цахилгаан хэрэгсэлтэй харьцах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Харин долоо хоногийн сүүлээр биеийн хүчний ажил хийх, идэвхтэй амрах, цэвэр агаарт зугаалах, худалдан авалт хийхэд сайн. Ихэнх хүмүүс гүн бодолд орж мөн тод өнгө гэрэлтэх мэт сэтгэгдэл төрнө.

 Хилэнц (2015/02/23 - 2015/03/01)

Таны ажлын үр дүн нааштай шийдэгдэж зорьсон зорилгодоо хүрнэ. Та бусдад зааж сургах дуртай чадвар чинь багагүй хэмжээний орлого авчрах болно. Гэхдээ хүн дааганаас болдоггүй, даравгараас болдог гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын асуудалдаа анхаарлаа хандуул. Бодлогогүй амлалт мөн хийсвэр үүрэг биелүүлэх гэж бүү оролдоорой. Та магадгүй удаан хугацааны турш бусдын хүсэлд нийцүүлэн амьдарсан бөгөөд өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзэлээ хойш тавиад байсан байж магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр хууч өвчнөөсөө салах гэж нэлээн хичээсний үр дүнд таатай үйл явдал тохионо. Машинтай хүмүүс анхаарал болгоомжтой явахыг сануулж байна. Ойр дотны хүмүүстээ хөндий хүйтэн бүү харьцаарай.

 Нум (2015/02/23 - 2015/03/01)

Долоо хоногийн эхээр жижиг сажиг таагүй зүйлүүд тохионо. Ойр дотны хүмүүсийн харьцаа таагүй тэсрэлт болно. Тиймээс аль болох ганцаараа байхыг хичээ. Эрүүл мэнддээ анхаарч амин дэмтэй хоол хүнс хэрэглэ. Ходоод хогийн сав биш гэдгийг өөртөө болон эргэн тойрныхондоо сануул. Ажлын уулзалтаа дараагийн долоо хоног болтол хойшлуулах нь зүйтэй. Сэтгэл санаагаа амгалан тайван байлгаж, хаашаа ч хамаагүй нэг тийшээ гэр бүлтэйгээ явах саналыг тавиарай. Үүнээс та жинхэнэ хайр дурлал, аз жаргал гэдгийг амсах болно. Од гаригс таныг санхүүгийн асуудал, төрөл бүрийн гэрээ хэлэлцээрийг шийдвэрлэхэд болгоомжтой байхыг сануулж байна. Долоо хоногийн сүүлээр ихэнх хүмүүс хувийн асуудлуудаа цэгцэлнэ.

 Матар (2015/02/23 - 2015/03/01)

Үйл явдалтай амархан зохицож чадвал та сэтгэл хангалуун үлдэх болно. Ойрын хугацаанд томилолт эсвэл амралтыг төлөвлө. Таны аура идэвхжин, сэтгэл татам мөн бие эрхтэн хурц байна. Амьдралын хар бараан өдрүүд үүлгүй тэнгэрээр солигдоно. Хэрвээ хайр дурлалын харицаанд асуудал гарвал битгий санаа зов. Зөвхөн урдаа байгаа ажлаа хийж байхад л бүгд хэвэндээ орох болно. Амьдрах дур хүслээс нөхцөл байдал дээрдэх болно. Харин долоо хоногийн сүүлээр гэрлэлт, хүүхэд олох, шинэ хүмүүстэй танилцах, аялал зугаалгад таатай. Гэр бүлдээ ихэнх цагийг зарцуул.

 Хумх (2015/02/23 - 2015/03/01)

Төлөвлөөгүй ажил хэрэгжүүлэхээс татгалзаж анхааралтай бай. Таны тэсвэр тэвчээрээс их зүйлс шалтгаалах болно. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлт гарна. Шинэ төлөвлөгөө ажил хэрэг бүтэхгүй байх магадлалтай. Худалдаа наймааны ажил бодож байснаас өөрөөр эргэж, төлөвлөсөн томилолтууд хойшилно. Өнгөрсөн сарын сүүлээр гарсан зүйлүүдийн эерэг тал нь харагдаж эхэлнэ. Эр зориг шаардсан ажилуудыг гүйцэтгэхэд хамтрагчийн тус нэмэр болно. Эрсдэлтэй алхмуудын үед ч амжилт таныг дагана. Хувийн амьдрал болон бизнесдээ өөрчлөлт гаргахаас зайлсхий. Амьдрал таньд юу өгнө та түүнийг голохгүй авах хэрэгтэй. Харин эмэгтэйчүүдэд ядрах мэдрэмж төрөх, цухалдал үүсч магадгүй. Ойр дотныхоны шүүмжлэлд хэт гүнзгийгээр хандах хэрэггүй.

 Загас (2015/02/23 - 2015/03/01)

Долоо хоногийн эхээр дотоод сэтгэл зүйтэй холбоотой бүхий л асуудлууд гарч ирнэ. Бага хүчээр амжилтад хүрэх мөн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэх өдөр байна. Гэнэтийн хувь тавилангийн эргэлт гарч ирнэ. Долоо хоногийн дундуур ажил дээрх гэрээ хэлэлцээр эсвэл үнэт зүйлсдээ анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Албаны ажилд сахилга баттай, хувийн зохион байгуулалтай ханд. Эртний найзуудтайгаа уулзсанаар эрч хүч, өөдрөг үзэл бодлоор цэнэглэгдэх болно. Эхлүүлсэн ажлаа хойшлуулалгүй гүйцэтгэж дуусга. Эхэлсэн ажлаа хийж дуусгахын тулд хүчээ ухаантайгаар бүлэглэн хуваарилж ажиллахыг од гаригсын зүгээс зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top