ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг суллажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Энэ сарын 18-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг Улсын дээд шүүхэд шүүсэн билээ.  Уг шүүх хурлаар тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлж сулласан байна. Өөрөөр хэлбэл ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна. Мөн ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Тус газрын Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн шүүгдэгчдээс улсад учруулсан хохирол болох тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top