Баярын өдрүүдэд 28 хүний амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 61 дуудлага нийслэлийн Аврах гал унтраах ангиудад иржээ.

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 28  хүний амь биеийг аварчээ. Мөн гал түймэрт түлэгдэж гэмтсэн 1 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгийн байгууллагад хүргэж, гал түймрийн аюулд өртөж нас барсан 1 хүний цогцосыг  цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Гал түймрийн улмаас 1 хүн түлэгдэж, 1 хүн нас барсан байна. Тодруулбал 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01:33 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард аюушийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 97 настай эмэгтэй өртөж нас барсан байсныг цагдаад, 28 настай эмэгтэй түлэгдсэн байсныг эмчид тус тус хүлээлгэн өгсөн.

Баяр амралтын өдрүүдэд гарсан объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаас, 31 удаагийн дуудлага буюу нийт дуудлагын  50 хувийг ил задгай хогийн цэг, орон сууцны хогийн сувагт  хог шатсан дуудлага эзэлж байна.

Иймд ил задгай хог хаяхгүй байх, орон сууцны жижүүр, СӨХолбооны холбогдох албан тушаалтанууд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган хяналт тавихыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top