”Дүнжингаравын хурд” шинийн найманд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Энэ сарын 22-ны өдөр болохоор товлогдоод байсан "Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан цаг агаарын байдлаас болж түр хойшлогдсон байна.  Тиймээс уг уралдаан шинийн 8-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд Уралдааныг эрлийз, дээд нас, азарга, соёолон, их насны ангиллаар явуулах аж.  Сар шинийн баярын өдрүүдэд цас их орсны улмаас орон нутагруу зорчих замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд өнөөдрийн байдлаар бүх замуудыг нээсэн байна. Гэхдээ цас их орсны улмаас зам их хэмжээний халтиргаатай байгаа тул жолооч нарыг хурдаа тааруулж явахыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top