Таван толгой-Гашуун сухайтын замаар нүүрс тээвэрлэх тарифыг дахин буурууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Таван толгой Гашуун сухайтын замаар нүүрс зөөх тарифыг 1.25 ам доллар болгож дахин буруулсан гэж холбогдох албанаас мэдээллээ. Монгол Улсын Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, Нүүрсний экспортийг дэмжих чиглэлийн хүрээнд Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК худалдан авсан юм. Замыг худалдан авахаас өмнөх зам ашиглалтын тариф нь 2013 онд 4.2 ам доллар байсан бөгөөд энэхүү тарифыг өнгөрсөн онд тус компани 60 хувиар бууруулан 1.5 ам доллар болгох шийдвэр гаргасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top