Баярын өдрүүдэд 321 хүүхэд мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

  Улаанбаатар хотод Сар шинийн баярын өдрүүдэд буюу амаржих газруудад 321 хүүхэд мэндэлж, 158 хүү 165 охин төржээ. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ.  

Энэ өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7891  хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд  2286, шинээр хэвтсэн өвчтний тоо 1007 байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top