Ниагара хүрхрээ бүхлээрээ хөлджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Канадын Онтарио муж болон АНУ-ын Нью-Йорк хотын хилийн зааг дээр оршдог үзэсгэлэнт Ниагара хүрхрээ бүхлээрээ хөлджээ. Ниагара нь гурван том хүрхрээнээс бүрддэг бөгөөд эдгээр нь Канадын талд байх 670 метр өргөнтэй 53 метрийн өндрөөс унадаг. Мөн Америкийн талд  байх 260 метр өргөнтэй 21-34 метр өндрөөс унадаг болон 15 метрийн өргөнтэй 55 метрийн өндрөөс унадаг Брайдал Велл хүрхрээнээс тогддог аж. Үзэсгэлэнт Ниагара хүрхрээ нь бүхлээрээ хөлдөх тохиолдол тун ховор байдаг бөгөөд анх 1911 онд бүхлээрээ хөлдсөн байдлыг гэрэл зурагнаа буулгаж байжээ. Жилийн хамгийн хүйтэн нэгдүгээр сард энд -16 С-аас -32 хэм хүйтэрдэг байна. 

"Ниагара" хүрхрээ хөлдсөн байдал-2015 он

Бүхлээрээ хөлдсөн үзэсгэлэнт "Ниагара" хүрхрээ-1911 онд гэрэл зурагнаа буулгасан 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top