Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Өнөөдөр дараах үйл явдлууд болно.

1:00 цагт "Монголньюс" Мэдээллийн төвд орчуулагч Д.Болдбаатар, Гэгээ продакшны захирал нар "Чонон сүлд" киног албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа талаараа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө.

14:00 цагт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба гурван сая дахь иргэн, түүний чацуутнууд, тэднийг эх барьж авсан эх баригч эмч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно. Утас: 88027947

15:00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд "Монгол улс хуулийн этгээдийн бүртгэлийн журмаа хэрхэн шинэчлэх вэ?" хэлэлцүүлэгтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно.

17:00 цагт "Миний ном" клубээс зохион байгуулдаг "Зочинтой уулзах цаг" хэмээх хөтөлбөрийн ээлжит уулзалтад  ШУТИС-ын багш, Дэлхийн энхийн их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал мөн олон мянган залуусыг мод тарих ариун үйлсэд нэгтгэж яваа "My Club" клубын үүсгэн байгуулагч, зохицуулагч Д.Сэрдарам оролцоно. Уулзалт СУИС-н замын эсрэг талд "Peace building "байранд  болно.

17:30 цагт Нацагдоржын номын санд байрлах Америк судлалын тѳвд Дэлхийн Банкны суурин тѳлѳѳлѳгчѳѳр Монголд ажиллаж, 14 жил Монголд амьдарсан Доктор профессор Саха Менатаны бүтээсэн "Portraits of Change" буюу "Ѳѳрлѳлтийн хѳргүүд" ном, баримтат киноны талаар танилцуулах арга хэмжээ болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top