Байгальд ээлтэй нийслэл Копенгаген

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, хүн амын есөлт зэргээс хамаарч тухайн улсын байдлыг тодорхойлдог. Энэ бүх зүйлсийг харгалзан үзэж дэлхийн хамгийн цэвэр нийслэлүүдийг нэрлэжээ. Энэ нийслэлүүдийн нэгд Данийн Копенгаген орсон байна. Өдгөө 5.5 сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 34.6 мянган ам.доллар ажээ. Амьжиргааны түвшин өндөр, бараг ядууралгүй, нийгмийн олон төрлийн халамж үзүүлдэг орны тоонд ордог. Мөн боловсролын түвшин өндөр байдгаас гадна үндсэрхэг үзэл санааг бүрдүүлж чадсан ард түмэнтэй. Копенгаген нь Данийн хамгийн том хот бөгөөд амьдрахад хамгийн сайн нөхцөлтэй орнуудын тоонд багтдаг байна. Мөн дэлхийн хамгийн байгаль орчинд ээлтэй хотоор шалгарч байсан ажээ. Нийслэлийн усан боомтууд нь хүн сэлж болохоор маш цэвэрхэн байдаг гэнэ. Мөн агаарын бохирдол багатай хотын тоонд ордог. Хотын хөгжил иргэнээсээ гэдэг. Копенгаген хотын хүн амын 36 хувь нь дугуйгаар явдаг. Хүлэмжийн хий багасгах талаар олон ажлыг зохиож байгаа улсын тоонд зүй ёсоор орох юм. Тиймээс 100 гаруй улс хүлэмжийн хийг багасгах үүрэг хүлээхээр гарын үсэг зурсан байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд зориулж 100 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top