Чойбалсан хотын агаарын бохирдол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Агаарын бохиодол зөвхөн Улаанбаатар хотод ч биш аймгийн төвүүдэд ч нэмэгдэж байна. Тухайлбал, Дорнод аймгийн төв Чойбалсан хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа талаархи мэргэжлийн байгууллагын дүгнэлт саяхан гарчээ. Ус цаг уур, орчны шинжилгээний албаны өдөр бүр тогтсон тодорхой цагуудад хийсэн ажиглалтаар азотын давхар ислийн агууламж нь хүлцэх хэмжээнээс давсан дүн гарсан байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээ гэнэ. Харин хүхэрлэг хийн агууламж нь давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Чойбалсан хотод сүүлийн жилүүдэд орон сууц олноор баригдаж, тохилог сууцанд амьдрахсад нэмэгдэж байгаа ч гэр хорооллын утаа хэвээр байна. Энэ байдлыг сумаас аймгийн төв рүү шилжиж ирэхсдийн тоо их байгаагаар тайлбарладаг. Өнгөрсөн жилийн статистикаас харахад хөдөө сумаас аймгийн төвд шилжиж ирсэн хүний тоо урьд оноос дариу 1012 хүнээс нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top