Өлсгөлөн зарлагсдад хүч хэрэглээгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өлсгөлөн зарласан иргэдийг хүч хэрэглэн тарааж, шөнө дунд албадан эмчилгээнд явуулсан гэх мэдээлэл өнөөдөр өглөө тарсан. Тэгвэл ЦЕГ-аас энэ талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан "Босоо хөх Монгол" ТББ-ын долоон гишүүний эрүүл мэндийн байдал доройтож хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учир Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчлүүлэх шийдвэр гарсны дагуу Цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтанд ажилласан.Биднийг очих үед өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний нэг нь байгаагүй. Зургаан иргэнд албадан эмчилгээ хийлгэх дүгнэлтийг танилцуулахад иргэд өөрсдөө ухамсартайгаар сайн дураараа эмнэлэгийн машинд суугаад эрүүл мэндийн байгууллага руу явсан" гэлээ. Мөн өлсгөлөн зарлаж байсан иргэн өөрөө сайн дураараар эмнэлэгт очсон юм байна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр гаргаад байгаа шиг хүч хэрэглэсэн, албадсан зүйл байхгүй гэдгийг албаны хүн тодотголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top