Хөрөнгө орлогын мэдүүлгийн дүн ирэх долоо хоногт гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг. Энэ хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон. Төрийн алба хаагчдын хэдэн хувь нь мэдүүлгээ өгсөн талаар АТГ-аас “Ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд  ХОМ-ын нэгдсэн дүн мэдээ гарна. ХОМ-ээ мэдүүлээгүй алба хаагчдын нэр тэр үед тодорхой болно. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулна. Хуулинд зааснаар хоёрдугаар улиралдаа багтаан шалгалтыг явуулах ёстой” гэжээ. 

Мөн ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн өндөр дээд албан тушаалтан цөөнгүй байгаа аж.  Тэгвэл хэн гэдэг албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзаж, нуусан, мэдүүлэг өгөх хугацаанаас хоцорсон талаарх мэдээлэл  ирэх гуравдугаар сарын эхээр нийтэд ил болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top