Жолоочгүй автомашины эрин үе 2020 оноос эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Технологийн алдарт Business Insider агентлагийн шинжээчид ойрын 15 жилд хагас жолоодлого бүхий жолоочгүй автомашины эрин үе эхэлнэ гэв. Судлаач Рая Раякумар “Ойрын жилүүдэд жолоочгүй автомашины технологийг General Motors, Garnegie-Mellon зэрэг автомашин үйлдвэрлэлийн томчууд эрчимтэй судалж туршиж байна. Ирэх жилүүдэд энэ хоёр компани дэлхийн зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх болно” гэжээ.

 Мөн технологийн тэргүүлэгч Google компани автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран энэ төрлийн эд ангиудыг маш ихээр туршиж, зах зээлд нэвтрүүлэхээр оролдож байна. Цаашид Self-driving автомашинууд бүтэн жолоодлоготой өнөө цагийн технологийг үгүй хийх болно гэж судлаачид үзэж буй юм. Тэр үе 2020 оноос эхэлнэ гэжээ.

Өөрөө удирдлагатай автомашин замын хөдөлгөөнд оролцох үед автомашины осол аваар үлэмж хэмжээгээр буурна гэнэ. Эсрэг урсгал эсвэл хажуу эгнээнд яваа автомашины хүлээн авагч таны машинд бүртгэгдэж, түүний бүхий л хөдөлгөөнийг хянаж байх зориулалттай аж.

Жил бүр 1.3 сая хүн авто ослоор өөд болж, 20-50 сая хүн янз бүрийн байдлаар бэртэж гэмтдэг юм. Манай гараг дээр өрнөдөг энэхүү чимээгүй дайныг зогсоох найдвартай шийдэл бол жолооч өөрөө автомашинаа удирдах бус компьютер тооцоололд шилжүүлэх явдал ажээ. 

 

Т.Бат 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuv(103.26.192.178) 2017 оны 05 сарын 27

mongonii hereg yunaas baihgui bolgoh

0  |  0
Top