“Дэлхийн цирк Монголд” ахин тоглоно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Монголын үндэсний цирк, Монгол циркийн хөгжлийн төв ТББ хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд” тоглолт ирэх гуравдугаар сарын 23-нд болох гэж байна. Энэ тоглолтоор дэлхийн 12 орны циркийн жүжигчдийн үзүүлбэрийг нэг дор үзэх боломжтой аж. Мөн тоглолтын бүрэлдэхүүнд “А” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдэд эхний байр эзэлдэг Хятад, Орос, Герман, Вьетнам, Украйн, Хойд Солонгос, Англи, Испани, Канад Латви, Беларусь зэрэг орны 60 гаруй жүжигчид ирэх юм байна. Үзүүлбэрүүдээс цухас дурдвал африкийн гурван метр урт аварга матартай тоглолт, циркийн хаан гэгдэх агаарын гимнастик, хятадын “Үхлийн цагираг” зэрэг багтаж буй аж. Уг тоглолт нь долоо хоног үргэлжилнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top