Хоёр хүний амь хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Хоёр хүний амь насанд санаатайгаар халдаж, хөнөөсөн Б овогтой И-гийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Баасандолгортой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсний гадна хамт явсан иргэн Б.Хосбаярыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлджээ. Түүний үйлдсэн энэ хэрэгт дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурорын 108 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top