Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлыг томилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалд хууль зүйн ухааны доктор, дэд профессор Энхээгийн Батбаярыг томилсон байна.

 Тэрбээр 1990-1992 онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч бакалаврын зэрэг, 1999-2000 онд МУИС-ийн хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн 2002-2005 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top