Шалгаруулалтад 41 иргэн тэнцжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй  20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулах болзол шаардлагыг заасан байдаг.

Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан 136 иргэнээс 41 иргэнийг сонгон шалгаруулж хөдөлмөрмийн гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудын онолын мэдлэгийг бататгах, мэргэжил арга зүйгээр хангах 21 хоногийн сургалтад хамруулж, шалгалт авч “Сертификат” олгожээ.

НИТХ-аас  нийслэлд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Үүний дагуу сургалтад хамрагдаж төгссөн олон нийтийн цагдаагийн  ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангасан бөгөөд 9 дүүргийн 152 хороонд Олон нийтийн цагдаагийн 200 ажилтан ажил үүрэг гүйцэтгэж байна. Олон нийтийн цагдааг ажиллуулснаар Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд ихээхэн дэмжлэг туслалцаа болж байгаа талаар иргэд, байгууллага, цагдаагийн алба хаагчид талархалтай хандаж хамтран ажиллаж байгаа юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top