”Босоо хөх монгол” бүлгэм мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Өнөөдөр дараах үйл явдлууд болно.

11.30 цагт Төрийн ордны “Г” танхимд ирэх гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа Түнш орноор оролцох болсон талаар мэдээлэл өгнө.

11.30 цагт НЗДТГ-ын “А” танхимд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 

12.00 цагт МХЕГ-ын хурлын танхимд бүтээн байгуулалтын улирал эхлэх дөхөж байгаатай холбогдуулан техникийн, технологийн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарлаж буй сарын аяны талаар мэдээлэл өгнө. 

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Босоо хөх Монгол" бүлгэм, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.192.146) 2015 оны 03 сарын 19

Бээжингийн эрлийз Бээжин хүү Бидний Туул голын хайргыг зөөгөөд Зуун айл дээр борлуулж болоод байна. Босоо Хөх Монгол бүлэглэл нь Боорцог хийж нэгч яадарсан хүнийг хоолохгуй байж Болорчулуун гишүүний мөнгөөр Боцоотой тоглоом тоглуулдаг хүний мөнгөөр Бараа зардаг захын боссын мөнгөөр Баян болох боломж нь ирэв үү? Мандал сумын иргэн бус хүмүүс Маргах дуртай алтанд шуналтай шулмын хамт Монголын эдийн засгийн хямруулах болов уу? Алтны ордыг булааж авах санаатай Ард түмний нэрийг ашиглах дуртай Авдар дүүрэн алттай болох болов уу?

0  |  0
зочин(103.26.192.146) 2015 оны 03 сарын 02

уул уурхайн салбар шантааж хийгсдээр хэзээ ч дутахгүй бололтой. уутны амыг нээгээд л баялаг цутгаад ирэх юм шиг санагсад улам олшрох төлөвтэй. буу тавьж, нум сум харваж эцэстээ тэсрэх бөмбөг төрийн ордны гадаа тавьснаар “террор үйл ажиллагаа” нь дуусгавар болж хэсэгтээ нам жим болсон нөхдүүд сар шинийн өмнөөс хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тухлаж аваад өлсгөлөн зарласнаар үргэлжлэв. гачууртын ордыг ашиглавал ноён уулын булш бунхан сүйднэ гэсэн бөө удганы сүрдүүлгээр эхэлсэн тэмцэл өлсгөлөн зарлаж албадлагаар сая нэг юм амсхийв. өлсөгчдийн шаардлага зөв ч юм шиг олон нийтэд сэтгэгдэл төрүүлнэ.

0  |  0
Irgen(182.160.1.158) 2015 оны 02 сарын 25

Yun ch sul doroi um bilee.iim baij tom um yariad bnaa.

0  |  0
Top