Заслаа хийлгэхэд 30 мянган төгрөгт багтаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Жил бүрийн Цагаан сарын баярын дараа шинийн 15-нд багтан ном уншуулж, засал хийлгэх гэсэн хүмүүсийн хөл Гандантэгчинлэн хийдээр тасардаггүй. Энэ жил тус хийдийн ном унших, засал хийх тарифт бага зэрэг өөрчлөлт орж, нэмэгджээ. Тодруулбал сүсэгтнүүдийн хамгийн их уншуулдаг  Алтанганжуур 20.000 төгрөг, Арванхангал зэрэг цөөхөн ном 10.000 бусад ном 500-5000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа аж. Нэг айл ном уншуулаад, заслаа хийлгэхэд 30 мянга орчим төгрөг болж байгаа талаар иргэд ярьж байна. Гэхдээ 1990 оноос хойш Гандантэгчинлэн хийдийн ном унших тариф нэмэгдээгүй байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top