Тавантолгойн хэлэлцээ маргаашнаас үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээ Сар шинийн баяртай холбоотойгоор түр завсарлаад байгаа билээ.  Тэгвэл талууд маргаашнаас хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон байна. Өмнөх хэлэлцээ  өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхэлж байсан. Уг хэлэлцээгээр цагаан сараас өмнө талууд тохиролцоонд бүрэн хүрч саналаа УИХ-д өргөн барих байсан ч амжаагүй. Харин Монголын талын ажлын хэсэг хөрөнгө оруулагчитдай 26 удаа хуралдаж нийт 350 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Эдгээр асуудлын 80 гаруй хувь нь манай талд нааштайгаар шийдэгдсэн талаар ажлын хэсгийнхэн мэдээллэсэн.  Маргаашнаас эхлэх хэлэлцээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Монголын Төмөр Зам ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх чухал асуудлууд яригдах аж.

Д.Солонго

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top