Цасан шуургатай тул хол замд гарахгүй байхыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Энэ долоо хоногт буюу 25-28-ны өдрүүдэд цаг агаар нэлээд сэрүүсч,  хүйтний эрч чангарна. Тодруулбал, 25-26-нд баруун зүгийн нутгаар, 27-28нд говийн болон Алтай, Хүрэг бэлчир, Эгв-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,  Тэрэлж, Увс нуур болон Дархадын  хотгор, Идэр, Тэс, голын сав газраар хүйтэрч цасан  шуурга шуурна. Шөнөдөө -30-35 хэм, өдөртөө -19 хэм хүрэх тул холын  замд гарахгүй байхыг Ус цаг  уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Мөн нийслэлд ч энэ өвөл хүйтрээгүйгээр хүйтэрч шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэрнэ. Цас орохгүй тул хүйтний эрч энэ сарыг дуустал  үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top