Ерөнхийлөгчийн гарын бэлэг 118 мянган төгрөгийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Сар шинийн баярын өдрүүдэд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн өгсөн Ерөнхийлөгчийн гарын бэлэг цахим ертөнцөд багагүй маргаан дэгдээв. Уг чанартаа таван тансагийг бэлгэдэн бэлтгэдэг тус бэлгийг аахар, шаахар зүйлээр хүмүүсийн сэтгэлийг хуурлаа, ийм бэлэг бэлтгэх гэж хэдэн төгрөг завшаа бол гэсэн шуугиан хэдэн өдөр тасарсангүй. Тэгвэл энэ жилийн Ерөнхийлөгчийн бэлэг нийтдээ 118 мянган төгрөгт багтсан аж. Ерөнхийлөгчийн бэлэгт есийн тоог билэгдэн есөн төрлийн зүйл багтаагдаг байна. Энэ жилийн бэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хонин жилийн шинийн 1-нд зориулсан мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, Алтан говь” шоколад, цагаан  идээний дээж ааруул, ёотон, “Стимо” компанийн савлагаатай ногоон цай, “Монгол нэхмэл”  компанийн цэвэр хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2015” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг багтсан гэнэ.

Дашрамд дуулгахад нийт хэдэн бэлэг, хэдэн төгрөгөөр хаанаас худалдан авсан зэрэг мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын шилэн данснаас харж болох юм байна.

Ш.Анар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ania(202.179.11.107) 2015 оны 02 сарын 25

golood bga humuus yadarsan humuusd ugchihgui yu hel am hiij yadag bn Humuus arai dnduu zavtai baihiima Yumiig dandaa muu talaas hardag humuus ih boljee. Iim bhd buh yum muu muuhai l haragdaj setgel dunduur yavsaar uvchin boldog genele shu

0  |  0
зочин(112.72.13.111) 2015 оны 02 сарын 25

Авах албатай биш дээ.дандаа улсаас халамж шаардахаа болимоор юм.үр хүүхдүүд нь гэсэн яасан ичиж зовохоо больчихсон юм бэ.өндөр настай хүнийг зураг хөрөгтэй нь гаргаад ийм юм өглөө гэж ирээд л голж гэнэ.тэгэж ярьвал эцэг эхээ ямархуу авч явах нь үр хүүхдүүдийнх нь арчааны асуудал шүү

0  |  0
Top