Сөрөх тагнуулын газрын дарга асан В.Нямханд 200 сая төгрөг нэхэмжилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа В.Нямханд төрөөс гэм хорын хохирол хэмээн 200 сая төгрөг нэхэмжилсэн байна. Тэрбээр уг нэхэмжлэлээ дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэлдээ “Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил орчим хугацаанд хорьж шалгасан. Шүүхээс миний гэм буруугүйг тогтоож цагаатгасан бөгөөд цагдан хоригдох хугацаанд сэтгэл санааны хохиролд дээрх мөнгийг нэхэмжилж байна” гэжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.9) 2015 оны 02 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИЪ, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top