Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүндэт зочин боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Ирэх сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аядал жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байгаа. Жил бүр уламжлал болгон зохиогддог уг үзэсгэлэнд манай улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон юм. Уг үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, Монголын урлагийн гала тоглолт болох бөгөөд энэ үеэр Олимпийн наадмын алтан медальт тамирчин Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэт зочин болж оролцохоор болсон байна.

Уг үзэсгэлэнд 190 улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн, хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.9) 2015 оны 02 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИЪ, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top