Борусия Дортмунд Ювег барсангүй

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Германы Борусия Дортмунд Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтоо Италид хийлээ. Лигтээ таагүй амжилт дагуулж яваа Дортмундыг Аваргуудын лигт амар өрсөлдөгч хүлээгээгүй. Үүнийг батлах мэт Италийн гигант Ювентүсийн эсрэг Германы баг олигтой үр дүн үзүүлэлгүй, 2:1-ээр хожигдлоо.

Хариу тоглолтод нэг гоолын зөрүүгээр хожиход л дараагийн шатанд үлдэх боломж Дортмундад байгаа ч Ювентүсийн хар цагаан өмсгөлтнүүд зүгээр суухгүй нь мэдээж. Тоглолтын 13 дахь минутад Карлос Тевес эхний гоолыг оруулж тэргүүлсэн ч Марко Ройс Германы багт тэнцээний гоолыг хийсэн юм. Гэвч талбайн эзэд эхний үед асуудлыг шийдэж Алваро Морато хожлын бөмбөгийг Дортмундын хаалганд шигтгэлээ. Хоёрдугаар үед гоол оролгүй байсаар тооны харьцаа энэ чигээрээ өндөрлөсөн юм.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top