”Ноён Уулаа аваръя” хөдөлгөөнийхөн цагдаа нар хууль зөрчсөн гэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

“Босоо хөх монгол” бүлгэн, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд Гацууртын ордыг ашиглах, “Урт” нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэн хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарласан юм. Харин өлсгөлөн зарласан иргэд сайн дураараа тарж эмнэлэгэт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр хийсэн хурлын үеэр өлсгөлөн зарласан иргэд“ энэ сарын 24-ний өдөр 24:00 цаг өнгөрч байхад цагдаа нар хүрч ирж, албадан эмнэлэгт хүргэсэн. Тийм байтал цагдаагийн газраас сайн дураараа өлсгөлөнгөө зогсоосон гэж мэдээлж байгаа нь ташаа. Бидний бие сайн байгаа. Цагдаагийнхан дээрх ажиллагааг зохион байгуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тул түүндээ хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдлээ. Мөн тэд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Батбаатарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн юм.

Тэд өлсгөлөнгөө зогсоосон ч тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Ирэх сарын эхний өдрөөс эхлэн Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэмцэгчдийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 500 мянган төгрөгөөр өлсөж байгаа хэмээн гүтгэсэн тул хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх талаар мөн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Д.Солонго 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top