Баярын өдрүүдэд хил дээр дараах зөрчлүүд гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Баярын өдрүүдэд хил дээр дараах зөрчлүүдийг илрүүлжээ. Тухайлбал Дорногов аймгийн Замын-Үүд суман дахь хилийн отрядын хэсгээр энэ сарын 25-26-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас хоёр хүн улсын хил зөрчсөн ул мөрийг илрүүлсэн байна. Монгол Улсын иргэн “Н”, “Э” нар хил зөрчсөнийг тогтоон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан байна. Уг иргэд мэдэгдэхдээ “Хятадын Эрээн хотод бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан учир хууль бусаар улсын хил зөрчсөн” хэмээсэн байна.

            Мөн БНХАУ-ын талд бичиг баримтаа үрэгдүүлсний улмаас хоёрдугаар сарын 17-ны өдөр ачааны автомашинд нуугдаж улсын хилээр хууль бусаар нэвтэрч ирсэн Монгол Улсын иргэн “Г” гэгчийг хилчид мэдээллийн дагуу хоёрдугаар сарын 23-ны өдөр саатуулан шалгаж байгаа аж. Тэрбээр мэдэгдэхдээ “БНХАУ-д зорчин явахдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тул ачааны автомашины ачаад нуугдаж орж ирсэн” хэмээжээ.

            Мөн энэ сарын 17-ны өдөр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн “М” нь 41-65 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд есөн ширхэг баавгайн савар нуун хил нэвтрүүлэхийг завджээ.

            Мөн Монгол Улсын иргэн “О” 38-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд дөрвөн ширхэг баавгайн саврыг нуун хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байхад нь хилчид илрүүлэн саатуулж гаалийн байгууллагад шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын ШНБ-оор Монгол Улсын иргэн “Б” гэгч хууль бусаар 300 ширхэг хярсны арьс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хичид илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.118) 2015 оны 02 сарын 26

ӨӨрсдийн хувийн эрх ашгийн төлөө БНХАУ-д тэнүүчилж, завхарч яваад улсынхаа паспортыг барьцаанд тавьсан дээрхи нөхдөд зохих ялийг эдлүүлж дахин хэзээ ч гадаад паспорт олгогүй байх шийтгэл ноогдуулах хэрэгтэй. Энэ талаар хууль, журамд зохих өөрчлөлтиг яаралтай оруулах хэрэгтэй. Гадаад паспорт барьцааны цаас биш, бас ч гэж нилээд өртгөөр хэвлэгддэг үнэт капитал биз дээ ...

0  |  0
a(120.19.58.144) 2015 оны 02 сарын 25

Dan mongolchuud hil zorchson baina

0  |  0
Top