Дарханд мотоцикльтой замын хөдөлгөөнд орохыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Дархан-Уул аймагт 4-р сарын нэгний өдөр хүртэл замын хөдөлгөөнд мотоцикльтой оролцохыг хориглолоо.  Засаг даргын захирамж гарчээ. Учир нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан, халтиргаа гулгаа үүсгэн хүндрэл учруулж буйгаас ийм захирамж гаргасан байна. Дээрх заасан хугацаанд нийт иргэдийг мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top